Хойд Америкт ажиглагдсан Нарны хиртэлт

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /BBC/. Даваа гарагт тохиосон Нарны бүтэн хиртэлтийг Мексик, АНУ, Канадад сая сая хүн ажиглалаа.  

сонин mn

Нарыг бүрхсэн Сарны сүүдэр эхлээд Номхон далайн гадаргуу дээр тусаж, дараа нь Мексикийн нутгийг дайран өнгөрчээ. 

сонин mn

сонин mn

сонин mn

Улмаар АНУ-ын хилийг дамнан Остин, Даллас хотууд зэрэг Техасын томоохон нутгийг харанхуй бүрхсэн байна. Нарны бүтэн хиртэлт ойролцоогоор 18 сар тутамд тохиодог боловч ихэвчлэн хүн ам суурьшдаггүй эсвэл алслагдсан бүс нутагт ажиглагддаг. Харин энэ удаа гурван улсын хэд хэдэн томоохон хотыг дайран өнгөрлөө.

сонин mn

сонин mn

сонин mn

Вашингтон болон Нью-Йорк хотуудын аль нь ч бүтэн хиртэлтийн зурваст багтаагүй боловч Нарны 90 орчим хувийг Сар бүрхсэн үзэгдлийг олон хүн гудамжнаас, тэнгэр баганадсан барилгуудаас харжээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Нарны хиртэлтийг харсан хүмүүсийн дийлэнх нь Нарны гадна талын бүрхүүл буюу титмийг харсан бөгөөд энэ нь ихэвчлэн Нарны хурц гэрлийн улмаас бидний нүдэнд үзэгддэггүй юм.

сонин mn

сонин mn

сонин mn

Хиртэлт Атлантын далайг дамнан дуусах үед гайхалтай үйл явдлыг хамгийн сүүлд Канадын иргэд ажиглажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

сонин mn

сонин mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)