“Харилцан Хүндлэл-Тэгш оролцоо сэдэвт” Эсээ бичлэг, Контентын уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 03 дугаар сард улс орон даяар Хүний эрхийг дээдлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор “Харилцан Хүндэтгэе” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус аяны хүрээнд байгууллага бүр өөр өөрийн онцлогт тохируулан сургалт, нөлөөллийн олон талт ажлыг зохион байгуулдаг.   
Баянгол дүүргээс дүүргийнхээ нийт төрийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, хүүхэд залуучуудад жендэрийн мэдлэг боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдын соёл, ялгаатай байдлыг хүндэтгэхийг уриалах зорилгоор 2024 оны 03 дугаар сарыг жендэрийн эрх тэгш байдлыг хангах сар болгон зарласан.

    Энэ аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ нийт ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд  “Харилцан Хүндлэл-Тэгш оролцоо сэдэвт” Эсээ бичлэг, Контентын уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, өнөөдөр шалгарсан сурагчдад шагналыг гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга С.Мөнхзаяа нар оролцож уралдаанд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэн, сурлагын амжилт хүслээ.

Мөн сурагчдын дундах дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, олон нийтийн дундах хэвшмэл сөрөг ойлголтыг өөрчлөх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд нийт 40 гаруй бүтээл ирсэн ба Эсээ бичлэгийн уралдаанд 5 сурагч, Контент бүтээх уралдаанд нийт 3 багийн бүтээлийг онцлон шалгарууллаа. Үүнд:
 

ҮЕ ТЭНГИЙНХЭНИЙ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БУУРУУЛАХАД БИДНИЙ ОРОЛЦОО ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН СУРАГЧИД

  • 1-р байранд: Нийслэлийн Ерөнхий боловсролын 13-р сургуулийн 11г ангийн сурагч Б.Шинэсайхан 

  • 2-р байранд: Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Анударь

  • 3-р байранд: Нийслэлийн Ерөнхий боловсролын 51-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Хулан



Тусгай байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 93-р сургуулийн  12в ангийн сурагч Т.Эгшиглэн

Тусгай байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 51-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Нансалмаа

ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫН ХОР НӨЛӨӨ КОНТЕНТЫН УРАЛДААНД ШАЛГАРСАН СУРАГЧИД

  • 1-р байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургуулийн 12а ангийн "Сэтгэмж баг"

  • 2-р байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургууль 12Б ангийн "Батын квадрат баг"


3-р байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн "ЦОДХАБ" клуб

Уралдаанд оролцсон нийт хүүхдүүддээ талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)