УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байна

УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Харин өнөөдөр зөвхөн АН-ын бүлэг хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй байхаар шийджээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ингэж шийджээ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байна. 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэн нэг тойрог болгосон. Тиймээс энэ тойрогт нэр дэвших УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар Өвөрхангай аймагт ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)