Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ авто замын бүтээн байгуулалтыг долоодугаар сард эхэлнэ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө”, мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлого, төлөвлөлттэй уялдан авто замын зарим төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын экспорт, импортын гол коридор болсон чиглэлүүдэд тусгай зориулалтын авто зам шинээр барих, зарим төслийн сонгон шалгаруулалтын зарыг ойрын хугацаанд байршуулж ажиллахыг танилцууллаа.

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 6 эгнээ болгох зорилт тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газраас тус бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.

ЗТЯ-наас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны долоодугаар сард эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)