Хүүхдийн баяраар нийтийн тээврийн 6 чиглэлд өөрчлөлт орно
- 9 цаг 40 мин
- Улаанбаатар
- 0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зам хаах тул нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орж байна.
Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол, М1:Б-Ботаник-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж МУБИС /хойд/ зогсоолоос чигээрээ яван МУИС-ийн урд зогсоолоос МУБИС /баруун/ зогсоол хүртэл явна.
М:1А Ханын материалын комбанат-Ард кино театр чиглэлийн замналд өөрчлөлт орж Хүнсний 20-иос буцаж эргэнэ.
Х:19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай, М:3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явахаар өөрчлөлт орлоо.
Ч:30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж Ард кино театраар МУИС, МУБИС тойрон явна.
Энэ өөрчлөлт 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр үргэлжлэх тул зорчигч та бүхэн мэдээллийн дагуу автобусаа сонгон үйлчлүүлнэ үү.





Сэтгэгдэл (0)