Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа

Улаанбаатар хотын Яармагийн Арцатаас Хархорины чиглэлд нийтийн тээврийн зориулалтаар хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн туршилтын хугацаа үргэлжилж байна.

Дүүжин замын тээврийн осол, саатлын үед дэх аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өндрөөс аврах ажиллагааны анхан шатны болон давтан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Улаанбаатар хотын Яармаг–Арцат буудлын G1 хэсэгт зохион байгуулж, БНФУ-ын POMA компанийн сургагч багш Мохамед Элсайед Осман (Mohamed Elsayed Osman) онол, дадлага хосолсон мэдлэг олголоо.

Сургалтад НОБГ-ын Аврах ангийн 21 алба хаагч хамрагдаж, дүүжин тээврийн осол, саатлын үед өндрөөс аврах ажиллагаа явуулах мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)