ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна
- 2 цаг 6 мин
- Нийгэм
- 0

2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, ЕБС энэ хичээлийн жилд дөрвөн улирлаар хичээллэж байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоногт буюу 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна.
Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөж байгаа.

Сэтгэгдэл (0)