АН-ынхан утааг бууруулах хүсэлгүйг Ц.Оюунгэрэл батлав

 

        Намын даргаа сонгох гээд дотооддоо түмэн бужигнаантай байгаа АН-ынхны тэнэглэл дуусахгүй нь. Намын гишүүний бүртгэлтэй хэсэг нь хэн, хэдийг өгөх нь, хэрхэн яаж сонголт хийх вэ хэмээн тэнгэр харан суугаа энэ үед АН-ыг төлөөлөн төр түшилцэж явсан эрхмүүд олон нийтийн сүлжээгээр цэцэрхэж сууна. Харин сэтэргүй ноёдын тэнэглэл дуусахгүй нь бололтой. Тухайлбал, нэгэн цагт монгол төрийн түшээгээр ажиллаж явсан УИХ-ын гишүүн, ССАЖын сайд асан Ц.Оюунгэрэлийн жиргээ өчигдөр сошиалд “од” болов. Утаа гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед тэрбээр хошуу дүрсэн нь олон хүний дургүйг хүргэсэн юм.

 

 

Тухайлбал, тэрбээр “Жиргээчид утаагаа шийд гээд 2012 онд манай нам руу өнөөдрийнх шигээ дайраад өгөхгүй. Тэгсэн бол бид 70 мянган ипотектоо найдалгүй шууд дайрах байж” гэсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан юм. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх барьсан намын гишүүн байсан, тэр бүү хэл гүйцэтгэх засаглалын багт ажиллаж байсан хүн ийм зүйл ярихаар тэнэглэл гэж дүгнэхээс аргагүй. Нэг ёсондоо эрхэм сайд асан “АН-ын үед утаа буураагүй нь иргэдийн буруу” гээд хэлчихэв. Гэтэл шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс ийм бодолтой, иргэдэд бүх бурууг тохсон байдалтай байхаар утаа арилна гэдэг мянгуужингийн үлгэр болохоос ч яах билээ. Түүний хэлснийг тайлж уншвал 2012- 2016 онд иргэд утаагаа арилга гэж АН-ынханд олигтойхон, чанга дуугаар хэлээгүй нь алдаа болсон бололтой юм. Энэ өнцгөөс харвал АНынхан төрийн эрх барьсан үедээ, санаачлагаараа ажил хийдэггүй нь илт харагдаж байгаа юм. Хэн нэгэн эсвэл иргэд нийтээрээ дайрч давшилсан цагт тэд сая нэг хөдлөх бололтой. Улаанбаатарын энэ их утаа нэг л өдөр бий болчихоогүй. Үе үеийн Засгийн газар, шийдвэр гаргагчид дор бүрнээ, өөр өөрсдийн арга барилаар тэмцэж ирсэн бол өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрэхгүй байж болох байлаа. Гэвч засгийн эрх барьсан хүмүүс нь ийм л бодолтойгоор өдөр хоногийг барсан байснаас үзэхэд утаа яагаад ийм байдалд орсныг гайхах хэрэггүй мэт. Утааг бууруулах нь ганц хүний хийх ажил биш. Иргэн нэг бүрийн, тэр дундаа олон талын шийдвэртэй алхмын үр дүнд цэгцрэх учиртай. Гэтэл АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн ипотекийн зээл буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт утааг даатгасан бололтой юм. Гэтэл тэд үнэндээ хэнээс ч илүү ярьсан болохоос хийж биежүүлсэн нь хуруу дарам цөөн. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр олон зуун иргэнийг орон гэргүй болгосноос бусдаар гийгүүлсэн гавьяагүй гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж явсан сайд намын төдийгүй төр засгийн барьж байсан бодлогыг гарцаагүй мэдэх учиртай. Гэтэл Ц.Оюунгэрэл сайдын /асан/ хэлснээс үзвэл АН-ынханд утааг бууруулах ямар ч сонирхол байгаагүй бөгөөд эцсийн дүндээ иргэд тэднийг олигтойхон шахаж шаардаагүйнхээ горыг өнөөдөр амсч байгаа бололтой юм.

 

М.Өнөрөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (22)

  • Иргэн (202.179.31.29)

    2017-04-08

    Хуйхалсан ямааны толгой дуугүй бай. за юу?

  • Иргэн (202.179.31.29)

    2017-04-08

    Ард түмэн яасан үнэн үг хлнэ вэ? Оюунгэрэл гичий дуугүй бай даа

  • Иргэдээс (202.179.31.29)

    2017-04-08

    Чи шал тэнэг шүү дээ.

  • иргэн (202.179.31.29)

    2017-04-08

    Монгол эрд тоогдоогүй авгай дуугүй бай. Чи өөрийгөө мэд. Чи шал тэнэг шүүдээ. Өөрийгөөө мэд дээ. П....даа

  • bolor (103.57.93.154)

    2017-02-08

    balai abgai

  • Зочин (202.179.31.13)

    2017-01-11

    Наад гадаад өвгөний эхнэр чинь угаасаа шал тэнэг ш дээ. Ийм хүнээр сайдаа хийлгэсэн байгаа юм даа. Гутмаар. Төрийн буруу л даа. Нэг их ном бичдэг хүн...Гадаад нөхөрөөрөө бичүүлээд засдаг гэж байгаа. Ёстой тэнэг, ичдэггүй, өөрийгөө мэддэггүй тийм л хүн дээ. Энэ болхэлсэн ярьсан, үйлдлээс нь дүгнэхэд л ийм юм.

  • иргэн (202.179.23.96)

    2017-01-11

    Ц.Оюунгэрэл авгай минээ чи хуцалгүй хөгшин өвгөнийхөө мөнгийг яаж авахаа бодсон чин дээрээ.

  • зүрх судас (202.179.27.246)

    2017-01-11

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • IRGEN (202.9.40.30)

    2017-01-11

    AN UTAAG DEMJIJ IRSEN. GANTSHAN JISHEE NUURS HUTULBUR,ENE AVGAI GADAAD BOOV HUHHUUS UUR YU MEDDEG YUM

  • (119.40.97.126)

    2017-01-11

    Угаасаа тэнэгш дээ энэ эмэгтэй дэлгэсэн тэрлэг шиг

  • (182.160.33.78)

    2017-01-11

    12-16 онд ард түмний амьдрал огцом унаж үхсэн нохой хүртэл шатааж байлаа.

  • z (202.21.111.54)

    2017-01-11

    ter ued zarim ni esreg sanaltai bsan bolohoor ard tumen olnooroo ingej anhaaruulj bsan bol bugd duu neg shiideh bsn l gesen ug sh de Hiih huselgui de bish dotroo tolgoi tomtuud bga sh de ali ch namd

  • (103.212.119.205)

    2017-01-11

    УТАА БОЛ АГААРЫН БОХИРДЛЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ. ХАРИН ОЮУНГЭРЭЛ ГИШҮҮНИЙ СОНГОГДСОН ТОЙРОГ НЬ ХАМГИЙН ИХ АГААРЫН БОХИРДОЛТОЙ, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОЙРОГ БАЙСАН. ГИШҮҮН БАЙХ ҮЕДЭЭ ЭНЭ ТАЛААР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ДУУГАРААГҮЙ.

  • бат (203.91.115.43)

    2017-01-11

    Гэхдээ АНы үед утаа хэд дахин бага байсан болохоор тэд утаатай тэмцэж л байж дээ

  • (202.179.23.148)

    2017-01-11

    Bie bieniihee uliig shagaigaad l er hun shig l bai l daa.

  • иргэн (103.9.90.66)

    2017-01-11

    Ардчилсан намд найдах хэрэггүй юм байна.

  • зочин (122.201.22.56)

    2017-01-11

    АН-ынхан утааг ихэсгэх талаар дорвитой арга хэмжээ авсны дүнд нүүрс хөтөлбөр амжилттай хэрэгжиж байсан шүү дээ Юун утаа бууруулах.

  • ккк (202.131.246.180)

    2017-01-11

    хн тэнэг авгай

  • (182.160.36.56)

    2017-01-11

    ynen .mn Ouyngereliin helsniig buruugaar mushgij AN ruu dairch bna Ard tymen temtsel hiij jagsaagyi bol ene tor zasag ch ingej huraldaj shiidber gargah gej ajillahgyi l baisaniig helsen bna shdee

  • (202.179.31.35)

    2017-01-11

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • (202.179.31.35)

    2017-01-11

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • (139.5.217.141)

    2017-01-11

    ногоон нүдэн лам.......