Н.Номтойбаярын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ
- 9 цаг 24 мин
- Улс төр
- 0

Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. Шинэ захирагчийг хамт олонд нь танилцуулах үеэр Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа, логистикийн гол төвүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн тус бүсийг БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдсан байна.

Сэтгэгдэл (0)