Дуучин Э.Чулуунчимэгийн “өр өвтгөх” пиар

Гэр бүлийн хос хоёр дуучин “Илбэе” цомгийнхоо нээлтийг Нарантуул зах дээр зохион байгуулж, өвөрмөц байдлаар, богино хугацаанд олны танил болсон. “Охин үр минь”, “Хос орчлон”, “Насны хайр” зэрэг олон сайхан дууг хамт амилуулсан хоёрын амьдрал дуусгавар болсон тухай олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед шуугиад байгаа. Дуучин Э.Чулуунчимэг таван жил ханилсан ханиа илт муучлан, охиныхоо эцгийн талаар олон нийтэд сөрөг ойлголтыг хангалттай өгсөн нь 20.000 мянга гаруй лайк, 5.800 орчин шейр, 2.200 гаруй сэтгэгдлээс харж болно. Тэрээр нөхрийнхөө талаар хартай, харгис авиртай, эрээ цээргүй гэх мэтээр элдвээр доромжлоод өнгөрсөн. Гэвч үнэндээ энэ нь түүний ирэх 5 дугаар сарын 2-ны өдөр болох тоглолтынхоо өмнө хийж буй “Өр өвтгөх” буюу өрөвдүүлэх, явуургүй ПР гэнэ. Ганц бие ээжийн зовлонгоор дөрөөлөөд 200 мянган дагагчтай болсон рок попын төлөөлөл ч байдаг.

“Муу эм ханиа муучилна” гэдэг ардын мэргэн үгийг үл мэдэн ийнхүү мөнгөний төлөө, ард түмний ивээлийг хүртэх гэж буй ядмаг арга нь дуучин бүсгүйн чухам хэн гэдгийг батлах мэт. Энэ ПР-ын арга бол хэдийнэ хоцрогдсон буюу урлагийнхны “өвөг дээдэс”-ийн ашиглаж ирсэн ядуу бөгөөд “халтар” зэвсэг гэдгийг уншигчид, үзэгчид, Монголын ард түмэн мэднэ.

Эр нөхрөө төдийгүй, нэг ангийн дотны анд Х.Мөнгөнцэцэгийгээ ч хөөдөж орхисон түүний гол уур ундууцал нь дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэгийн “Уулзахын хүслэн” тоглолтыг цалингаа аван зохион байгуулсанд өсөрхсөн хэрэг аж. Ингэж фэйсбүүктээ дуучин Х.Мөнгөнцэцэгийн тоглолтын дараахан шүлэг оруулсан нь атаархал эсвэл буулгаж авахыг хүсэн, өс санасандаа “албаартав уу” ч гэлтэй. Тэр ч бүү хэл, тэднийг холбон ярьж, сэрдэж яваа нь ёс зүйгүй асуудал гэдгийг уншигч та эрх биш ялгах биз ээ.  

Дуучин Б.Болдын зангараг

Ингэж дуучин Э.Чулуунчимэг өөрийгөө намаг балчигтай хутгахтай зэрэгцэн дуучин Б.Болд бас нэгэн постыг өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулжээ.

Хань минь
--Зоригтой бай миний хань
Зорилго хийморьтоо бардаж амьдар 
Эр хүн энэ гэрийн ноён нуруу
Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.
--Бодолтой бай миний хань
Болох бүрийд хичээж амьдар 
Болоогүй ээ хайрын минь түших багана 
Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.
--Итгэлтэй бай, миний хань
Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар
Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол 
Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.
--Хань минь би үргэлж хажууд чинь буй 
Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч 
Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно
Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.
--Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана
Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө
Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол 
Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.
--Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт 
Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид 
Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн 
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн...гэсэн шүлгийг оруулсан явдал.

Энэ шүлгийн агуулгаас харвал тэр жинхэнэ утгаараа эр хүний зангаргыг харуулав уу гэлтэй. Тэрээр өнгөрсөн амьдралдаа уужуу ухаанаар хандан гэр бүл цуцалсан ч бай, үгүй ч бай ханийхаа ард Хан Хэнтий шиг “налайн” байхаа илэрхийллээ.

Бид хэн нэгний талд орохыг хүссэнгүй. Гагцхүү үнэн бодит байдлыг ийнхүү сийрүүллээ.

“Уучилж сурах уужуу ухаан”-д залуус та бүхэн шамдан суралцаарай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (8)

  • зочин (119.40.103.140)

    2017-05-01

    өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм

  • зочин (119.40.103.140)

    2017-05-01

    Ер нь гэр бүлийн нууц, эр хүнийг гэрийн тооно г.м-ээр хайрладаг эм хүмүүс цөөрчээ. Гэр бүлийн асуудал бусад хүмүүст ч хамаагүй. Гэтэл одоо гэр бүлийн хэрүүлээ сошиал ертөнцөөр тарааж өөрсдийгөө доош хийхээсээ ичээсэй. Үр хүүхэд аав, ээж, ах дүү нар нь ичиж үхэх гэж байж болно шүүдээ. Хүний хувийн амьдралаа шоу хийдэгээ болимоор юм.

  • 123 (103.14.36.18)

    2017-04-21

    boldiin zahialga

  • enhee (103.57.93.154)

    2017-02-08

    ene hvvhen ugaasaa teneg hedii muudsan ch iim teneg baihdaa ysdgii balai hvvhen yamar oodtei lood saitaar ingej tenrgtheb de ooroo l ner hvndee warna biz ard tvmniig teneg gej bodoo yu

  • (150.129.140.174)

    2017-02-01

    ymap olbiison setguulch snaatai stgexgui n uxsen mal n iim yum bchj suudag bnaa iimerxuu mdelel xiij saitta mngo oldg bol zuger mopopo dampuurchx xergte

  • (103.9.90.51)

    2017-02-01

    нэгд: огт танихгүй дуучин байна. Хоёрт: мэдээ гэж бичээд байгаа энэ жонхуугаа тэр FB-тээ л бич. Бүхэл бүтэн сайт ийм хачин утга учиргүй, утга найруулгын алдаатай мэдээ ч биш бүр хов базаад байхдаа яахавдээ. Арай ч дээ.

  • (103.9.90.51)

    2017-02-01

    нэгд огт танихгүй дуучин байна. Хоёр мэдээ гэж бичээд байгаа энэ жонхуугаа тэр FB-тээ л бич. Бүхэл бүтэн сайт ийм хачин утга учиргүй, утга найруулгын алдаатай мэдээ ч биш бүр хов базаад байхдаа яахавдээ. Арай ч дээ.

  • ih mongol (122.201.31.166)

    2017-01-31

    mongoliin urs masn olon boltugai evtei bol hucntei snuu