Хэцүү ангийн Гэрлээ тун удахгүй ээж болно

 

“Хэцүү анги ” хэмээх телевизийн олон ангит кинонд  Гэрлээгийн дүрээр анх үзэгчдэд олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэг хөл хүнд зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, аз жаргалаа найз нөхөд, фэнүүдтэйгээ хуваалцсан байна.  

 Үе тэнгийнхээ залууг амьдралынхаа ханиар сонгож, багагүй хугацааг үдсэн сайхан бүсгүй маань ийнхүү анхны хүүхдээ тун удахгүй өлгийдөн авах гэж байна.

Б.Бадамцэцэгийн хувьд “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн миссээр тодорч, мөн “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон чадварлаг жүжигчин юм. 


                                                                                                  Б.Энхлэн 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • zar (43.228.129.144)

    2017-03-13

    Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103