Оюутолгой зэс олборлолтоороо дэлхийд гуравт эрэмбэлэгдэнэ

Оюутолгой 2025 онд зэс олборлолтоороо дэлхийд гуравт орж, жилд 550 мянган тонноос илүү олборлолт хийх хандлагатай байна гэж “Mining” сэтгүүлд онцолжээ. Рио Тинтогийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “Turquoise Hill” компани 2018 онд Оюутолгойн зэс, алтны ордоос асар их өгөөж хүлээж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жилд энэ оны олборлосон ашигт малтмалын хэмжээг хоёр дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Оюутолгой ирэх онд 240-280 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэх бөгөөд энэ жил олборлохоор төлөвлөсөн 100-140 мянган унцийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцоолсон байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.9.90.194)

    2017-12-13

    Бид өөрсдөө хоосрон байж Дэлхийг зэсээр хангах ямар хэргтэй гэж ???