Шатрын ДАШТ-ий бэлгэ тэмдэг ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байна

Ирэх онд Их Британийн нийслэл Лондон хотод болох шатрын ДАШТ-ий бэлгэ тэмдэг ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байна. Учир нь, хоёр хүн “Кама сутра”-гийн байрлалаар сууж байгаа юм шиг зургийг 2018 оны шатрын ДАШТ-ийг зохион байгуулагчид тэмцээний бэлгэ тэмдгээр сонгосон аж. Дэлхийн шатрын холбоонд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг Их Британийн их мастер Найжел Шорт “Ирэх оны ДАШТ- ийг зохион байгуулагчид шатрын ертөнцийг “сексийн талбар” болгох гээд байх шиг. Хүмүүсийн элэг доог болж гүйцэх нь” хэмээжээ. Тэгвэл унгар гаралтай Америкийн их мастер Сьюзен Полгар “ДАШТ-ий бэлгэ тэмдгээр ийм зураг сонгосонд гайхаж байна. Хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлэхээр зураг байна. ДАШТ-ий бэлгэ тэмдгийг харахаар Жереми Айронсын “Damage” кино шууд санаанд орж байна” гэжээ. Харин Дэлхийн шатрын холбооны хэвлэлийн төлөөлөгч “Бид уран бүтээлчидтэй нэг жил гаруйн хугацаанд хамтран ажилласны эцэст энэ зургийг бэлгэ тэмдгээр сонгосон” гэсэн байна. Шатрын ДАШТ нь ирэх оны арваннэгдүгээр сард Лондон хотод болно.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.57.95.187)

    2017-12-22

    сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно