Давсны уусмал нь ногоон байгууламжид халтай

Нийслэлд багахан хэмжээний цас ороход л гудамж талбай, авто замд халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн эрс удааширдаг нь гэм биш зан. Түүнийг зохицуулдаг ганц арга нь автомашины зам дээр давс (NaCe) болон бусад химийн бодисын найрлагатай нунтаг зүйлийг цацах явдал байдаг. Иргэдийн унаа тэрэгний доод эд ангид халтай гэж ярьдаг ч үнэндээ үүнээс өөр шилдэг аргыг бид одоохондоо олоогүй л байна. Гэвч сүүлийн үед бас нэг сөрөг үр дагавар гарах нөхцөлийг манайхан бүрдүүлдэг боллоо. Энэ нь автомашины замын хашлага (брюдор) дагаж цастай холилдон хуримтлагдсан бодисыг хашлага дөнгөж давуулаад овоолж байгааг нэг бус удаа харав. Хэдийгээр одоо цасан дээр овоолж байгаа мэт боловч энэ нь ногоон байгууламжийг устгах нөхцөл болохыг мэргэжлийн хүн хэлж байна. Учир нь, хавар ирж цас хайлахын цагт энэхүү бодис нь хөрсөнд шингэж, өвс ургамал ургахын аргагүй болгож хатаадаг аж. Ингэснээр хотын төвд багахан талбайг эзэлдэг ногоон байгууламж улам багасах үндэс болох нь Тиймээс зам талбайд асгаж, нэг удаа ашигласан дээрх химийн бодисыг нар ховорхон үзэж, мөнхийн цэвдэгтэй мэт байдаг орон сууцны дундах зам дээр аваачиж асгадаг болмоор юм. Нэг удаа ашиглаж, цастай холилдсон ч давсны хоруу чанар хадгалагдсаар байдаг аж. Эсвэл гэр хорооллын мөсөн гулгуур шиг гудамжаар дахин цацаж ашигласан ч болох мэт. Ямартай ч гудамж талбайдаа үнс асгаж бохирдуулснаас л дээр байх.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.9.90.130)

    2018-01-11

    Давсжилт гэдэг нь газрын хөрсөн дэх давсны эзлэх хувь ихэсч, ургамал ургах боломжгүй болох үзэгдэл. Давсжилт явагдсан газар нь цемент шиг хатуу болж хагарна.

  • (122.201.23.201)

    2018-01-11

    torgood og

  • (122.201.23.201)

    2018-01-11

    torgo.

  • Иргэн (43.228.130.158)

    2018-01-11

    Швед Улсад зам дээр буталсан дайрга цацаад, эргүүлээд машинаар сороод авдаг гэсэн. Манайх тэр аргыг хэрэглэж болдоггүй юм байх даа. Бас сүүлийн үед Тавантолгойн орд-д ихээхэн хэмжээний тоосжилт үүсээд байгаа. Мөн дайргыг бутлаад цацаж хэрэглэдэг юм байна лээ шүү. Мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг эртхэн судлан хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Манай Улсад юу л байна дайрга байна шүү дээ. Зөвхөн зохион байгуулалтын асуудал байгаад байна.

  • АХ (103.26.195.7)

    2018-01-11

    Давс хэрэглэдэгийг хориглох ёстой. Уур амьсгалын олон сөрөг нөлөөний нэг нь хөрсний давсжилт шүү дээ. Тэгэхээр давс цацаж уур амьсгалын өөрчлөлтийг түргэтгэж болохгүй. Давсны оронд элс цацаж байх хэрэгтэй.