БХБЯ-аас иргэдийг орон сууцжуулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал авна

Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцлийг сайжруулах чиглэлээр боловсруулсан үндэслэл, тооцоо, судалгаа бүхий хэрэгжих боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах зорилгоор төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд зохион байгуулна.

Иймд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг хөтөлбөр, төслөө танилцуулж оролцохыг урьж байна.

Танилцуулах хөтөлбөр, төсөл нь Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,  Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-той уялдсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу боловсруулагдсан байх нь зүйтэй.

Оролцох байгууллага, иргэд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор enkhtuya.o@mcud.gov.mn цахим шуудангаар танилцуулах материалаа word ба PPT хэлбэрээр ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 76003333-(1161)

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)