Н.Туулайхүү: Та бүхнийхээ сэтгэлийн дэмээр хөл дээрээ бослоо

УДБЭТ-ын тайзнаа Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Эрвээхий хатагтай” дуурийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тавилаа. Монголын сонгодог урлагийн ертөнцөд 51 дэх өвөлтэйгөө золгож буй энэ дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү дохисон юм. Энэ баярт мэдээг сонссон сонгодог урлагийн үнэнч үзэгчид театрыг зорин очиж хайртай удирдаачаа халуун алга ташилтаар угтлаа. Алтан тайзнаа эргэн ирсэн удирдаач Н.Туулайхүү “Монголчуудынхаа сэтгэлийн их ерөөлөөр аюулт өвчнөөсөө эдгэрч эрүүл болж байгаадаа баярлаж байна. Эмчилгээ дуусах болоогүй ч та бүхнийхээ сэтгэлийн дэмээр хөл дээрээ босч тайзнаа гарлаа. Монголчуудынхаа сайхан сэтгэлд баярлаж талархсанаа үгээр хэлэхэд багадах биз. Бүхий л цагт хамт байсан гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд, ангийнхан, хамаатан садандаа баярлалаа. “Эрвээхий хатагтай” дууриасаа эрч хүч, урам зориг авлаа” хэмээн тоглолтын дараа сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)