Д.Батсүх: 16 хүртэлх насны хүүхэдтэй тохиролцож, бэлгийн харьцаанд орсон ч ял эдлэх болно

Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, хуульч, өмгөөлөгч Д.БАТСҮХТЭЙ өнгөрсөн онд батласан Эрүүгийн хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Та Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийн багт ажилласан. Үүнд өмнөх хуулиас зарчмын ямар өөрчлөлт хийсэн юм бэ?

-Эрүүгийн хуулийг 2015 онд шинэчлэн баталсан. Өнгөрсөн онд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-аар хэлэлцэж баталсан юм. Сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын онцлог буюу зан заншил, уламжлал, нийтийн болон эдийн засгийн харилцаа зэрэгт нийцүүлэхэд чиглэсэн байгаа. Тухайлбал, зарчмын чанартай гол өөрчлөлт гэвэл Эрүүгийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл, хариуцлагын асуудалтай холбогдоно. Нөгөө талаар 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа урд нь манай эрүүгийн эрх зүйн харилцаагаар зохицуулдаг байсан захиргааны зөрчилд хамрах үйлдлийг жижиг гэмт хэрэг гэж үзэж хуульчилсанд анхаарал хандуулсан. Үүнийг Зөрчлийн тухай хуульд багтааж, хүлээлгэх хариуцлага шийтгэлийн харилцан уялдааг хангах өөрчлөлтийг хийсэн гэж ойлгож болно.

-2015 онд баталсан Эрүүгийн хуультай харьцуулбал ямар зүйл ангийг онцгойлон авч үзсэн юм бол. Үүнээс хамаараад ял шийтгэл, санкцын хувьд ч өөрчлөлт орсон байх?

-1960, 1987 онд баталж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн зүйлчлэл, ял шийтгэлийн агуулга, хэлбэрээрээ 2002 он хүртэл үйлчилж байлаа. Дээрх хуулийн үндсэн концепцэд суурилсан ногдуулах ял шийтгэл, гэмт хэргийн тухай ерөнхий ойлголт зэрэг нь тухайн цаг үеийн нийгмийн харилцаанд тохирч байсан. 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд уламжлалт зарим нэг ойлголт, эрүүгийн эрх зүйн байдлыг шинэ төвшинд нийцүүлсэн өөрчлөлт, зохицуулалтыг хийж шинэчлэн баталсан байдаг. Тухайлбал, гэмт хэргийн тухай ойлголтыг тодорхой болгосон. Өмнөх эрх зүйн тогтолцоогоор гэмт хэрэг нь обьект, обьектив тал, субьект, субьектив тал гэсэн дөрвөн бүтэцтэй байхаар тодорхойлсон байдаг. Эдгээрийн аль нэг нь байхгүй бол гэмт хэрэг гэж тооцохгүй байхаар хуульчилсан байсан. Гэтэл 2015 оны шинэчилсэн хуулиар дээрх дөрвөн бүтэц бүрэлдэхүүнийг хуульчлахаас татгалзсан. Жишээ нь, авто замын осол аваар байлаа гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчсөн бол гэмт хэрэг гэж үзэх нь. Ял шийтгэлийн тухайд маш олон төрлийн гэмт хэрэг байна. Шинэ хуулиар зарим гэмт хэргийг нийгмийн сэтгэхүй, эдийн засагт учруулж буй хохирлыг харгалзан өөр өөрөөр зүйлчилдэг болсон. Тодруулбал, хамгийн их маргаантай эх орноосоо урвах гэмт хэргийн дотор олон шинж байсныг салгаж тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллах, улсын нууцыг задруулах гэхчилэн тусгайлан авч үздэг болгосон байх жишээтэй. Хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн өөр нэг өөрчлөлт нь ял шийтгэлийн асуудал байна. Юуны өмнө цаазаар авах ялыг хуулиасаа авч хаясан. Өмнө нь хуульд ийм заалт байсан ч хэрэглээний практикт янз бүр байсныг хасч хуульчилсан. Үүнээс гадна ял шийтгэлийн шинэ хэлбэрүүдийг оруулж ирсэн байгаа. Жишээ нь, зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг бий болгосон. Энэ нь тухайн хүний явах хэмжээ хязгаар, хүрээг тогтоож буй хэрэг юм. Үүгээр тухайн этгээдийн бусадтай харилцах харилцааг хязгаарлаж, чөлөөтэй зорчих эрхийг хааж байгаад хуулийн цээрлэлийн агуулга оршиж байгаа юм.

-Эрүүгийн хуулийн өөрчлөлт, шинэчлэл нь амьдрал практикт хэр нийцэж байгаа юм бол. Үүнийг нийгмийн орчинд хэрэгжүүлэх явцад л эерэг, сөрөг тал нь харагдах байх?

-Хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд 7-8 сар л өнгөрч байна. Энэ хугацаанд хэрэглээний явцад зарим нэг ялгамжтай байдал харагдаж, хуульчдын зүгээс шүүмжлэлтэй зүйл ярьж байгаа тал бий. Тэр ч аргагүй. Ер нь аливаа хууль хэрэглээ талдаа ашиглахад 5-6 жилийн дараа хэвшиж эхэлдэг ч сайжруулах, засч залруулах зарим нэг зүйл, заалт байгааг шийдэх л хэрэгтэй. Тийм хууль зүйн боломж ч бий гэж харж байна.

-Та гэмт хэрэг гэж үзэх боломжгүй зарим нэг хууль бус үйлдлийг Зөрчлийн тухай хуульд багтаасан гэж хэллээ. Үүний эерэг болон сөрөг тал нь юу байх бол. Гэмт хэрэг хийсэн этгээд үүний завсраар ял завших юм биш биз гэх болгоомжлол байна л даа?

-Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ял шийтгэл, хариуцлага нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх ёстой гэсэн зарчмын том ойлголт ухагдахуун байдаг. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль нь нийгмийн гишүүдийн эрх тэгш харилцааг зохицуулах, бие биенийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, зөрчихгүй байхыг хангах үндсэн зорилготой юм. Өөрөөр хэлбэл, таны эдлэх эрх бусдын эрхээр хязгаарлагдана л гэсэн үг. Тэгвэл та хэн нэгний эрхийг их, бага ямар нэг хэмжээгээр зөрчсөн, бусдын эрхэд халдсан бол түүнийг дээрх хоёр хуулиар зохицуулж байгаа юм. Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хууль гэж нэрлэж байсан одоогийн Зөрчлийн тухай хууль үүнд чухал үүрэгтэй. Шинж чанар, агуулгаар нь аваад үзвэл багахан гэмт хэргийн шинжтэй танхайрах, хүний эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэл гаргасан ч энэ нь холбогдох байгууллагын дүгнэлтээр Эрүүгийн хуульд хамрагдахааргүй байвал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж болох нөхцөл, байдлыг шинээр тусгасан. Гэхдээ зөрчил гэж тооцож байсан зарим үйлдлийг Эрүүгийн хуульд хамруулдаг болсныг бас хэлэх хэрэгтэй байх. Эдгээрийн нийгмийн нөлөөллийг маш их харгалздаг болсон. Үүнд нийгмээс тусгаарлах шаардлагатай зарим зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтад хамааруулан шийдвэрлэж байна. Тухайлбал, согтуугаар автомашин жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэргийг хэлж болно.

-Сүүлийн үед сошиалаар олны анхааралд өртсөн нэг асуудал бол 14 хүртэлх насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах бололтой юм яригдах болжээ. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн тухай юм уу Зөрчлийн тухай хуульд ийм заалт байгаа юу?

-Эрүүгийн хуулиар 16-аас доош насны хүүхдийг насанд хүрээгүй хүн гэж тооцохоор заасан байдаг. Тэгэхээр 14- өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хүчингийн гэмт хэрэгт тооцож ял онооно. Энэ бол Эрүүгийн хууль доторх хамгийн хүнд ялын нэг. Хэрэв 14-өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол 15 хүртэлх жилээр юмуу бүх насаар нь хорих хуулийн заалттай. Нийгмийн сүлжээгээр цацаж байгаа мэдээллийн хувьд анх мэдээлэл тавьсан этгээд хуулиа бүрэн гүйцэд ойлгоогүй юм уу судлаагүй, бүр санаатайгаар тараасан байхыг ч үгүйсгэхгүй.

Саяхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар маш тодорхой, хууль зүйн үндэслэлтэй, оновчтой тайлбар өгч байна билээ. Түүнийг үзэх хэрэгтэй. Хууль зүйн талаас нь тайлбарлахад хэдийгээр хуульд 16 настай иргэнийг насанд хүрсэн хүн гэж заасан ч түүнтэй тохиролцсон юм уу тухайн хүний хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орохыг ч гэмт хэрэгт тооцож, ял оноох болно. Гэхдээ 14- өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, хүчирхийлэх зэргийг арай өөр нөхцөл байдлаар авч үзэх ч хорих ялтай. Энэ нь хүний бие физиологийн онцлогоос хамааран дээрх насны хүмүүсийг бэлгийн харьцаанд оруулахаас урьдчилан сэргийлж байгаа хуулийн хориг гэж ойлгох хэрэгтэй.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (203.91.112.146)

    2018-03-15

    Batsukh khuulid tailbar khiideg suboiekt munuu khudlaa pop khiij khuli khudlaa tailbarlakhaa bolikh kheregtei Umnukh eruugiin khuulid 18 nas khureegui khuntei belgiin khariltsaand orson bol gemt khereg gej uzdeg baisan bol ene khuuliar 16 nas khureegui khuntei belgiin khariltsaand tokhiroltsoj orson bol gemt khereg gej uzne l gesen baigaa yu geed khudlaa khuuli tailbarlaad baigaa nukhur ve

  • 14nas (182.160.32.5)

    2018-03-15

    odoo ued 14 nastaidaa ue tengiihenteigee untdag bolood baina sh dee.shalgaj uzmeer yumaa

  • (103.229.177.18)

    2018-03-15

    хуулиа унш.12-1,12-5 гээд 2 заалт байгаа.12-1 нь бага насны хүүхэдийг хүчирхийлвэл 12-20 жил,бүх насаар нь хорих гээд тодорхой байгаа.12-5 гээд заалт нь уг маш тодорхой байгаа боловч хүмүүс ойлгохгүй,ойлгохыг хүсэхгүй буруугаар тайлбарлаад байгаа нь л их сонин байна.уг заалт нь бага насны хүүхэдтэй тохиролцон бэлгийн харьцаанд орсон этгээдийг шууд торгоно л гэсэн байгаа.Савсаг юмуудыг илүү харж билүү долоохыг нь болиулах,насанд хүрээгүй хүүхдүүдийг биеэ үнэлэхийг нь болиулах л зорилготой.Харилцан тохирсон энэ тэр хамаарахгүй.Багахан уншаад судлаад үзвэл бага насны охидууд бусдын эрхшээлд ороод ч юм уу эсвэл өөр байдлаар биеэ үнэлэх явдал ихэссэнтэй л холбоотой заалт.Таны мэдэхгүй зүйлийг ч энэ 14-16 насны охидууд мэдээд байгаа нь л асуудлын гол болоод байна.

  • Зочин (49.0.131.66)

    2018-03-15

    Ерөөсөө энэ хууль яриад батлаад байгаа далдагнуурууд бага насны хүүхэд бэлгийн харилцаанд орж болно л гээд тунхаглаад бна шүү дээ.Эцэг эх бид чинь нас зүс боловсрол мэдлэг олж авч хүн болтлоо цэвэр цэмцгэр яв гэж сургадаг Монгол сайхан уламжлал маань өнгөрч байна л даа.

  • Алдарт эх (182.160.4.185)

    2018-03-15

    Энэ хуульч гэх амьтан"14-өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох буюу хүчирхийлэх зэргийг арай өөр байдлаар авч үзэх ч хорих ялтай" гэсэн үл ойлгогдох бөөрөнхий тайлбар хийж байгаа нь цаад утгаараа бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хөнгөн ял оногдуулна гэж ямарч хүн ойлгогдохоор байна. Энэ нь нялх охидыг хүчиндэж болно,чамд хөнгөөн ял онооно гэсэнтэй утга нэг байна.Ийм дайснууд л Монгол улсыг хуульгүй болгон нийгмээр нь гамшигт учруулаад байгаа юмдаа

    2018-03-15

    хуулиа унш.12-1,12-5 гээд 2 заалт байгаа.12-1 нь бага насны хүүхэдийг хүчирхийлвэл 12-20 жил,бүх насаар нь хорих гээд тодорхой байгаа.12-5 гээд заалт нь уг маш тодорхой байгаа боловч хүмүүс ойлгохгүй,ойлгохыг хүсэхгүй буруугаар тайлбарлаад байгаа нь л их сонин байна.уг заалт нь бага насны хүүхэдтэй тохиролцон бэлгийн харьцаанд орсон этгээдийг шууд торгоно л гэсэн байгаа.Савсаг юмуудыг илүү харж билүү долоохыг нь болиулах,насанд хүрээгүй хүүхдүүдийг биеэ үнэлэхийг нь болиулах л зорилготой.Харилцан тохирсон энэ тэр хамаарахгүй.Багахан уншаад судлаад үзвэл бага насны охидууд бусдын эрхшээлд ороод ч юм уу эсвэл өөр байдлаар биеэ үнэлэх явдал ихэссэнтэй л холбоотой заалт.Таны мэдэхгүй зүйлийг ч энэ 14-16 насны охидууд мэдээд байгаа нь л асуудлын гол болоод байна.

  • 16 тай охин (182.160.35.246)

    2018-03-15

    16-тай банди охин хоёр хоорондоо яавал хэнийг нь хорихуу? хоёуланг нь уу?

  • (182.160.35.246)

    2018-03-15

    17-той бол зүгээр үү?

  • хххххххххх (202.131.228.178)

    2018-03-15

    16 нас хүрээгүй жирэмсэн болсон эмэгтэйд үр хөндөлт хийсэн эмчийг яах бол??? Гэмт хэргийг нуун далдалсан гэх үү? эсвэл хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан гэх үү???

  • (122.201.25.46)

    2018-03-15

    16 нас хүрээд гэр бүл зохиож байгаа хосууд бэлгийн харьцаанд орж болохгүй,хэрэв зөрчсөн тохиолдолд гэмт хэрэг гэж үзээд хорих ялаар шийтгэнэ гэжээ.Хөдөөд бол юун 16 тай 14,15,13 нас хүрэвүү шууд айлд бэр оруулдаг ийм аймаг сум олон бий шүү.