Сайд Д.Сумъяабазар Испанийн вант улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.04.04./ Испанийн вант улсын Элчин сайд Алберто Карнеро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Алберто Карнеро их ажлын хажуугаар цаг гарган хүлээн авч уулзсанд сайд Д.Сумъяабазарт талархал илэрхийлээд, уулзах болсон гол шалтгаан нь хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой хэмээлээ. Энэ хүрээнд ноён Элчин сайд өөрийн орны Хөрөнгө оруулалтын зээлийн сангийн талаар товч танилцуулсны зэрэгцээ Испанийн вант улсын компаниудын төлөөллийг Монголд авч ирж танилцуулах хүсэлтэй байгаагаа дуулгав.

УУХҮ-ийн сайд ноён Элчин сайдад хариу талархал илэрхийлж, Монгол Улсын уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд усны асуудал нэн тулгамдаж байгааг онцолсон. Үйлдвэрлэлийн усыг дахин ашиглах тал дээр Испанийн вант улс дэлхийд тэргүүлдэг болохыг сайд Д.Сумъяабазар дурдаад, говийн бүсэд ундны болон хэрэглээний усны асуудал хомсдолтой байдаг тул энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй тухайгаа уламжлав.

Испанийн вант улсын Элчин сайд Алберто Карнеро энэ чиглэлээр Индонез, Шриланк зэрэг улстай хамтран ажилласан тухай дурдаад, Монгол Улстай ч мөн хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.26.68)

    2018-04-05

    ene nuhur ih sulhan said bnaadaa Suuri muutai bolohoor argagui bizdee chaavaas gej