Ж.Мөнхбат: Жагсч цуглана гэдэг нийгмийн бухимдлын илэрхийлэл байдаг

 МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намын “гал тогоог”-г барьж явсан, өнөөгийн УИХ-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Ж.Мөнхбат "өдрийн сонин"  –д нэлээд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр хөдөө орон нутгийн сонгогчид “Засаг төрөө тогтвортой байлгана гэсэн чинь яасан бэ” гэж олонтаа асууж, нүүр улайлгадаг төдийгүй “давхар дээл”-ний талаар лавлаж, хэлэх үггүй болгодог тухай илэн далангүй ярьсан байна. Бас саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр дотоод асуудлаа шулуун шударга ярилцах хэрэгтэй болсон талаар сануулжээ. Тухайлбал, оффшор данстай эрхмүүд, Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт”-ийн хувь хэмжээний талаар ний нуугуй ярилцахыг уриалсан байна.

Мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар ч ярилцаж санал бодлоо нэгтгэх шаардлагатайг сануулжээ. Үүнээс гадна жагсаал цуглаан олшрох нь нийгэмд тодорхой хэмжээний бухимдал байгааг илтгэдэг гэдгийг МАН-ын тугийг барьж, арав гаруй жил жагсч цуглаж явсан туршлагаараа нотолж, дотоод асуудлаа яаралтай шийдвэрлэхийг санал болгосон байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • aa (43.228.130.186)

    2023-06-13

    .

  • gishuun (43.228.130.186)

    2018-04-17

    olon myngan gishuud baidag l geed baidag yg tsagaa tulahaar nuguu l baidag hedeese songodog baidlaa zasmaar baina. barag buh nasaaraa darga daamal hiigeed ajil unagaad yvaa nuhduu boliulj zaluu erch hucheer selbehgui bol nam ner hundee aldaad bainaa

  • зочин (122.201.21.152)

    2018-04-17

    Хорчин бүлэглэлийн ахлагч Ми.Энхболдтойгоо тооцоо хийж 3 тэрбумын хөрөнгийг илчилж хариуцлага тооцож цүнх үүрэгч нартай нь зайлуулж байж МАН цаашаа алхах байх шүү.