Д.Сумъяабазар:Тавантолгойн төслийг хөдөлгөх зарчмаа тохирсон

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр болсныг салбарын сайд Д.Сумъяабазар хэллээ.

Сэтгүүлчдэд мэдээлэл өгснийхөө дараа сонирхсон асуултад нь хариулсан юм.

-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийн хувилбарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ер нь Тавантолгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх шаардлага бий. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжилтнүүд гээд 40-өөд хүн хамтраад төслийг боловсрууллаа. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн тухайдТавантолгойн бүлэг ордод суурилан 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” компани 50 хувийг, үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэдээс, 20 хувийг нь дотоод болон гадаадын Хөрөнгийн биржээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо.

 

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” компани 50 хувийг, үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэдээс, 20 хувийг нь дотоод болон гадаадын Хөрөнгийн биржээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо.

 

-Энэ ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2010 онд хийсэн үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан юм билээ. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонн нүүрстэй гэж үзсэн. Үүний 5.1 тонн нь коксжих нүүрс. Дээрх хувилбараар УИХ-аар хэлэлцүүлсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзана. “Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэдгийг харна гэсэн үг. Таван хөрөнгийн бирж тодорхой саналыг өгөөд байгаа. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна. 1072 хувьцаа эргэлтэд зэрэг ороод явна.

-Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ. Энэ төслийг хэлэлцэж амжих уу?

-Үе үеийн Засгийн газар хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотооддоо ойлголцохгүй явсаар “Эрдэнэс Тавантолгой” ХК өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхлүүлнэ. Он дуустал бидэнд дахиад зургаан сарын хугацаа байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр уг асуудлыг оруулаад ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)