Дорноговь аймагт Цахиурын үйлдвэр ашиглалтад орлоо

Японы Мегатех корпорацын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд өчигдөр Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна.Уг үйлдвэрийн нээлтэд Мегатех корпорацийн ерөнхийлөгч Нагао, Шигэрү, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ЗГ-ын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Мегатех порпорацын ерөнхийлөгч Нагао Шигэрү “Манай компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Бид 10 жилийн өмнөөс л цахиур чулууны талаар судлан Монгол Вьетнам хоёр орноос сонголтоо хийн өнөөдөр нээлтээ хийж байна. Монголчуудын найрсаг сайхан харьцаа, ажилсаг хичээнгүй зан чанар манай өндөр технологитой хамтран дэлхийд өрсөлдөх томоохон үйлдвэр болон өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Дорнын сайхан говьд Монголчуудтайгаа нийлэн бид аймаг, сумын хөгжилд, иргэдийн боловсролд, байгалийн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулан хамтран зүтгэх болно.Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно.

Цахиурын үйлдвэрийг нээснээр ажлын байр нэмэгдэх бөгөөд орон нутгийн оршин суугчдыг нэн түрүүнд ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх тал идэвхитэй ажилласнаар амьдрах таатай орчинг бий болгох боломжтой юм. Мөн түүнчлэн япон компани хувьд хариуцлагатайгаар нийгэмд хувьд нэмрээ оруулах тул илүү дотно сэтгэлээр бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.    

Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл хийхэд тохиромжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • зочин (64.119.19.8)

    2018-07-03

    Ирээдүй цахиургүй болж газар шороо үнэгүйдэж сард 400 тн эд зүйл гадаадад гарна тийм ээ. Тэгээд юугаар бөглөх билээ. нүх л үлдэнэ.

  • zochin (202.131.243.186)

    2018-07-03

    Mongol oron ashigt maltmalaa uxaalag ashiglax uym bol asar ix nootstei gagtsxuu uls torjilt namchirxal asar ix teeg saad bolson. ene medeeg sonsood irgen bi mash ix bayartai baina.Odoo zes xailuulax uildber barix boltugai ene bol mongol xun buriin moroodol

  • (88.130.48.131)

    2018-07-02

    Jopan tehnik tehnologi orj irsend bayarluushtai...ulam örgöjöösei bilee..manai hed huvi,avilgal neheed nuruug ni avah viidee

  • Zochin (27.123.214.105)

    2018-07-02

    Asagiin ah n said bolson ashigt maltmaliin lizenz boon boonooroo orj irnedee.ulsdaa ashigtai yum hiigeereede

  • (103.9.90.50)

    2018-07-02

    Диод, транзистор, нарны зай, гэрэл мэдрэгч гэх мэт электроникийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг хагас дамжуулагч материал.

  • би (122.201.28.14)

    2018-07-02

    Мод тариарай

    zochin (122.201.28.14)

    2018-07-02

    Mongol oron ashigt maltmalaa uxaalag ashiglax uym bol asar ix nootstei gagtsxuu uls torjilt namchirxal asar ix teeg saad bolson. ene medeeg sonsood irgen bi mash ix bayartai baina.Odoo zes xailuulax uildber barix boltugai ene bol mongol xun buriin moroodol