У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө.

  Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан, автозам, цахилгааны шугам сүлжээ, байгууллага, аж ахуйн нэгжид ихээхэн хохирол учирчээ. 

  Баян-Өлгий аймагт гэхэд л Өлгий сумын найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, гурван иргэн бэртэж гэмтэн, олон гэр, байшин, хашаа усанд автжээ. Иргэдийг аюулгүй газарт шилжүүлж, түр хоргодох байраар ханган шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

 

  Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн мэдээллээс үзвэл: 

-  Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 17-ны өдөр үер бууснаас хоёр хүн амиа алдаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гэр, хашаа, байшин усанд автсан

-  Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 16, 17-нд орсон аадар борооны улмаас үер бууж далан, суваг, шуудуу сэтэрч 28 өрхийн гэр, байшин усанд автсан

-  Борнуур суманд энэ сарын 16-нд үер бууж 70 айлын хашаа, байшин, 10 аж ахуйн нэгж, байгууллагын зоорь усанд автан, “Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн 0.6 км зам эвдэрсэн

-  Сүхбаатар аймагт долоон гэр, хоёр машин, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 150-200 км-т улсын чанартай автозамын далан урсаж, замд цөмрөлт үүссэн байна.  

13 аймгийн 116 км зам үерийн усанд автаж ноцтой эвдэрсэн тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав. Тухайлбал :

-  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 17-ны өдөр үер бууж автозам эвдэрч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд их хэмжээний хохирол учирсан

-  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын 22 дахь км-т төмөр зам усанд автан 300 метр газар, Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн төмөр замын 321-324 дүгээр км-т дөрвөн хэсэг газар төмөр зам их хэмжээний шороогоор дүүрсэн

-  Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумын нутагт энэ сарын 18-ны өдөр ширүүн аадар бороо, мөндөр орж Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам эвдэрчээ.

Үерийн улмаас автозамуудад 1,3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан бөгөөд ирэх өдрүүдэд ч бороо үргэлжлэн орох төлөвтэй тул энэ хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байна.

  Нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө. Гамшгийн өмнө бүгд бэлэн байж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, эд материалын хохирол амсахаас урьдчилан сэргийлж ажиллахыг Онцгой комиссын гишүүд, удирдах албан тушаалтнуудад анхааруулав.

Гамшиг, ослоос хэрхэн өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн хамгаалах чиглэлээр явуулж байгаа сургалт, сурталчилгаагаа улам эрчимжүүлэх, цаг агаарын төлөв байдлыг нарийвчлал өндөртэй гаргадаг  улс орнуудын мэдээг иргэддээ хүргэх, цаг агаарын өөрийн гэсэн аппликэйшнтэй болох талаар судлаж нэвтрүүлэхийг холбогдох хүмүүст даалгав.

Ерөнхий сайд мөн үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймагт Улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, бохирын, ус зөөврийн, эмнэлгийн автомашин, ковш нийлүүлэхээр шийдвэрлэв. Тус аймагт барих далангийн ажил одоо тендер зарласан хэмжээнд байгааг тэрээр анхаарууллаа. 

Үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах зардлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлд үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, үерийн улмаас учирсан хохирлыг яаралтай, арилгаж сэргээн босгохыг үүрэг болгож, бүх байгууллага бэлэн байдлаа хангаж, уялдаа холбоотой ажиллахыг сануулав.

Улсын хэмжээнд төрийн байгууллагын бүх дарга 08 дугаар сарын 01 гэхэд ажилдаа орсон байх, ургац хураалт, хадлан тэжээл, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг анхааруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.123.250)

    2018-07-23

    #АТГ ГЭЖ АВЛИГАЛЧДЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР ЁСТОЙ Л НЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ШИЙТГЭЭЧ ГЭЖ УИХ-Д ХАНДЖЭЭ!!! ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ СУУГАА КОМИССАР З.БААСАННЯМ ГЭГЧИЙГ ЭЗЭДТЭЙ НЬ ХАМТ НЭГ МӨР ЗАЙЛУУЛАН ШИЙТГЭХ ЦАГ ИРЖ БАЙНА. "60 тэрбумын" гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм. Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой гэжээ.

  • (103.229.123.250)

    2018-07-23

    ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙХАД ОЛОН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МАШ "АШИГТАЙ" ГЭЖ БИЧҮҮЛЖ, ТЭНД АЖИЛЛАДАГ 3000 ХАВЬЦАА МОНГОЛ АШИГ ХҮРТЭГЧДИЙГ ӨСГӨЖ 13000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН ГЭЖ ХУДЛААР ТАРХИ УГААЖ БАЙНА. #ҮХЛИЙН АЮУЛЫН ХАРАНГА ЦОХИЖ БАЙНА!!! ӨМНӨГОВИЙН Ханбогд, Гурвантэс. Уурхайн бүсийн мал олон зуугаар үхэж малчид их сүйрлийг нүүрэлж байна. С.Баяр, С.Баярцогт нарын авлигал авч 2009 онд зурсан Оюутолгойн гэрээгээр Риотинто компани Монголын Галбын говийн гүний цэнгэг усыг 30 жил үнэгүйгээр нэг секундэд 870 литрийг!!! цөлмөн шавхах боломжтой болсон юм. Хүдэр боловсруулахад бидний уудаг усыг ингэж аймшигтай ихээр хэрэглээснээс болж гүний усны түвшин огцом доошилж, олон зуун худаг ширгэж малчдад өөр сонголт үлдэлгүй дайжин нүүж байна.