Хоол идэхдээ гараа угааж, унтахаасаа өмнө шүдээ угаах ёстой

Энэ хичээлийн жилээс эхлээд ЕБС-иудад Эрүүл мэндийн хичээл орж эхэлсэн. Сурагчдад хэрхэн зөв хооллох энгийн дадлаах эхлээд эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, мэдээллийг энэ хичээлээр олгох юм.

47-р сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Ц.Дийдэрмаа:

Хүүхдүүд Эрүүл мэндийн хичээлийг маш их сонирхдог. Энэ хичээлээр олж авч буй эрүүл мэндийн боловсрол бол хүүхдүүдийн маань ирээдүйн амьдралын баталгаа болж өгөх учраас энэ хичээлийг маш их ач холбогдол өгч заах нь зүйтэй. Эрүүл мэндийн хичээл завсарласан 3 жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдсөн. Ялангуяа өсвөр насныхны дунд сөрөг үр дагавар их гарсан. Энэ хичээл цаг үеэ олж дахин орох болсонд баяртай байна.

...дугаар ангийн сурагч: Хүмүүс утсаараа оролдож байгаад шууд хоолоо иддэг. Нүүрийг нь арчиж цэвэрлэдэггүй. Бас жорлонд орчихоод гараа угаахгүйгээр хоолоо иддэг. Би ч бас тийм байсан. Эрүүл мэндийн хичээл орсны ачаар би үүнийг мэдэж авсан.

...дугаар ангийн сурагч: Хүмүүс гадуур явж байгаад шууд орж ирээд хоолоо иддэг. Орой унтахдаа шүдээ угаахгүй бол шүд хорхойтно. Хүмүүс өвдөхөөрөө биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Энэ бүхнийг Эрүүл мэндийн хичээлээс мэдэж авсан. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)