Бэр гуйхаар очоод архинд хордож нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас баржээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр их хэмжээний архи уусны улмаас зүрх нь зогссон гэжээ. Улмаар талийгаачийн уусан архийг шинжилгээнд өгөөд байгаа ба дээрх иргэнд архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэсэн байна. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.176.25)

    2018-10-12

    Ber guij ochison humuusiig nohoi 4 haragdtal uulgah yostoi gesen hotsrogdson uzel yavaad baidgig bolimoor uym,hudaa hunaj sanaa n amrahgeigui uym bol