“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

"Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжинд нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн байна. Журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулга 14 хоног үргэлжилж, 10-р сарын 15-ны даваа гаригийн 12.00 цагт дууссан байна. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагдсан аж. 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)