Зэрлэг нохдыг устгах нэг сарын аян эхэллээ

Зэрлэгшсэн ноход Богд хан ууланд зугаалж яваа иргэд рүү дайрч, амьтдыг барих болсныг холбогдох газарт нь мэдээлснээр Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Тохижилт үйлчилгээний газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран 11 дүгээр сарын 19-өөс эхлэн нэг сарын хугацаатай зэрлэгшсэн нохдыг устгаж эхэллээ. Зэрлэгшсэн нохой нь халдвар авсан амьтныг барих, сэг зэмээр хооллосон тохиолдолд гэрийн тэжээвэр нохойд халдвараа тархааж, улмаар энэ нь хүнд халдварлах эрсдэлтэй.

Богд хан ууланд нутагладаг амьтдын тоо толгойд ч нөлөөлнө. Өнгөрсөн жил мөн дээрх ажлыг зохион байгуулсан. Нохой агнах нэг сарын хугацаанд иргэдийг гэрийн тэжээвэр нохойгоо хамгаалж, хашаа хорооноос нь гаргахгүй байхыг зөвлөж байна. Зэрлэг нохойг Нийслэлийн Тохижилт үйлчилгээний компанийн анчид агнахад нь Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан байршлыг нь зааж өгч туслах юм. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ жил хийсэн томоохон судалгааны ажил нь ууланд байгаа зэрлэг нохдыг олон улсын аргачлалаар тоолоход 73 орчим зэрлэгшсэн нохой бий гэсэн дүн гарчээ. Жаргалантын ам, Арцатын аманд нохой илүү тархсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)