Ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна

   

 “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна.

    Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа "20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ" гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.

    Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.

    Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

 

УИХ-ын даргын ажлын алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.9.43.179)

    2018-11-15

    Гадаадынхан чихгүй дүлий биш болохоор юу гэж боддог бол. Эвгүй юмаа. Ийм асуудал гарахаар мөнгийг хэрхэн зарцуулсаныг банкныхан,мэдээ тараагч нар хамтарч үзээд мэдээ буруу байсан бол буруу байж,зөв үнэн байсан бол үнэн нь батлагдлаа гэд иргэж мэдэгддэг болмоор байна

  • (64.119.23.150)

    2018-11-15

    Энэ хулгайч авсан нь үнэн байхаа. Үнэн шударга зүйл энэ хүнээс өнгөрсөн 10 гаран жилээс огт харагдаагүй шүү.

  • Зочин (202.21.106.114)

    2018-11-15

    Энхболдод эргэлзэж зүхэж эхэлж байлаа. Энэ нэвтрүүлгээс харахад зохион байгуулалттай гутаах ажиллагаа яваад байгааг ойлголоо. Энэ хэдэн улс төрчид тотроо арай хүн чанартай тулхтай нь юм байна.