Хуульзүйн байнгын хороо ирц бүрдээгүйгээс болж хуралдсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар тов зарласан. Гэвч 11.20 цагийн байдлаар хурал эхлээгүй байна. Байнгын хороогоор Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх ёстой.

Энэ асуудлыг тус Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хэлэлцэхээр байсан ч ирц хүрээгүй хойшлогдсон юм. Энэ шалтгааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Хууль зүйн байнгын хороонд оролцохгүй байх чиглэлийг гишүүдэд өгсөн гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдээд байгаа юм.

 С. Номужин 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)