Чуулганаар У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүний өргөн барьсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэний эцэст сая санал хураалт явууллаа. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу 45.2 хувь нь огцруулахыг дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь огцруулахыг дэмжээгүй байна. 

Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар цаашид бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллахаар болж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (124.158.95.138)

    2018-12-06

    Ард иргэд чинь чиний талд чамайг дэмжиж байгаа шүү. Зөв хүмүүсийг л сонгох хэрэгтэй багаа сайн бүрдүүлэхийг хүсье. Төрийн байгууллагуудын дарга нарыг сонгон шалгуулалтаар мэргэжлийн хүнээр сонгоочээ. Нам дагаж далдганасан мөнгө идэх сонирхолтой дарга нар маш бих байгаа нь албан байгууллагын үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж танил тал авилга хээл хахууль тэнд нүүрлэж байна. Эмнэлэгийн байгуулага.