Улсын Гуравдугаар төв эмнэлгээс анагаах ухааны гурван шинэ доктор төрөв

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч  2018 оны 11 сард шинээр  Анагаах Ухааны Докторын зэрэг хамгааллаа.  
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” сэдвээр, 2018 оны 11 сарын 22-ны өдөр Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Х.Батмягмар “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр, 2018 оны 11 сарын 29-ны өдөр Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболд “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр тус тус Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.
Анагаах ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан их эмч нартаа  нийт хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь эрдэм судлал, эрүүл энхийн ажил үйлст нь улам өндөр амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • БАЯНАА 604 (202.21.111.218)

    2018-12-05

    БАЯР ХҮРГЭЭД, АМЖИЛТ ХҮСЬЕ

  • зочин (103.194.176.117)

    2018-12-04

    Төр засаг энэ гурван эмч нарт Төрийн соёрхолоо хайрлана уу ард түмний хүсэлт

  • zochin (103.212.116.214)

    2018-12-04

    mundag bna aa bayar hurgei