Геологичдод мэргэжлийн зэрэг олголоо

Өнөөдөр МГУУМИ-ээс шинээр Геологи, Уул уурхайн салбарт олон жил ажиллаж, холбогдох шалгуур болзлыг хангасан 25 мэргэжилтэнд Зөвлөх геологич, Зөвлөх инженер зэрэг  мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тамга гардуулах ёслол АМГТГ--ын хурлын танхимд боллоо. Уг үйл ажиллагаанд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр, Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, АМГТГ-ын орлогч  дарга М.Энхжаргал, МГУУМИ-ын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, УЗ-ын гишүүн Д.Батням, Ашигт малтмал-хайгуулын хорооны дарга Д.Бат-Эрдэнэ, Геологийн зураглалын хорооны дарга Б.Дэлгэрцогт, хорооны гишүүн З.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.  Шинээр зөвлөх зэрэг авсан гишүүд нь  48-79 насны салбартаа 25-52 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд юм.

\

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт (МГУУМИ) нь 2014 онд байгуулагдсан бөгөөд 2015 онд салбарын яамнаас геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэнд мэргэшсэн болон зөвлөх геологич, инженер мэргэшлийн зэрэг, шинжээчийн эрх олгох эрхийг шилжүүлэн аваад ажиллаж байгаа  албан ёсны байгууллага юм. Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10-аад аж ахуйн нэгж байгууллага, геологи, уул уурхайн салбарын 300 гаруй мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгээд байгаа ба гишүүдийн 25 хувь нь зөвлөх, 50 хувь нь мэргэшсэн зэрэгтэй. Тус байгууллага олон улсын болон дотоодын мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын мэргэжлийн зэрэг олгох эрхийг дангаараа хариуцаж ажилладаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)