Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах  үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тавантолгой Түлш” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан билээ. “Эрдэнэс Монгол” компани “Тавантолгой Түлш” ХХК-д энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгож, үйл ажиллагааг нь эхлүүлж, өнгөрсөн хугацаанд мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан. Тэгвэл тус компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Үйлдвэр энэ онд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх бол 2019 онд хүчин чадлыг нэмэгдүүлж, 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар онцоллоо. Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр жилд 600 мянган тн-ыг түлнэ гэсэн судалгааг хийгээд байна. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурах боломжтой байгаа аж. Түлшний нөөцөө бэлтгэхээс гадна сайжруулсан, шахмал түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)