АМГТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Колумб улсад ажиллаж байна

Швейцарын хөгжлийн агентлагаас  зохион байгуулж буй Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээний талаар туршлага судлах ажлын хүрээнд 2018.05.22-нд Бүгд найрамдах Колумб улсын Уул уурхай эрчим хүчний яамтай уулзалт хийлээ.

Уг уулзалтанд  АМГТГ-ыг төлөөлж ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв оролцож, Колумб улсын бичил уурхай болон хайгуул, ашиглалтын талаар бодлого дүрэм журамтай танилцаж, өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар сонсож туршлага солилцлоо. Мөн Ашигт малтмалын газар, Худалдааны яам, Алт цэвэршүүлэх  байгууламжтай танилцаж, лиценз бүртгэл, албажуулалтын үе шат , алтыг цэвэршүүлэх, сорьцлох түүний худалдааны сүлжээний талаар судаллаа.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон УУХҮЯ, АМГТГ, Стандарт хэмжилзүйн газар, Монгол банк, холбогдох төрийн бус байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөллүүд оролцож байна. 

Энэхүү туршлага судлах баг нь бодит мэдээллүүдийг өөрийн улс орны хууль, журам, нөхцөл байдалтай харьцуулан нэгтгэж мэдээлэл хүргэх гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)