Бахархам түүхийн эзэддээ төрсөн өдрийн мэнд хүргэе

“...Нарны доор сүндэрлэх
Насны жаргал эдлүүлэх
Найман зовхист тэлэх
Найрамдлын хот ярайна
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна...” хэмээн бахархан, бардам дуулсан уурхайчид өдгөөгөөс 40 жилийн өмнө Эрдэнэт хэмээх энэ том айлын шавыг тавьж, шангийн таталцаж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд XX зууны хамгийн том бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1976 оноос хойшхи хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн нь арилгаж, баллуурдаж болохгүй үнэн.  Суурийг нь тавьж, буурийг нь сахиж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн, хотын мянга, мянган ажилчид, оршин суугчид бахархам түүхийн эзэддээ төрсөн өдрийн мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)