Л.Эрдэнэчулуун: Улаанбаатарт гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрсэн

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.

Тэрбээр,

"Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн. 

Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй.

Түүнчлэн орж ирсэн бүтээгдэхүүн дээр нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхан хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна. 

Эхний ээлжид импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацдсан. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна.

Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар хүн өөрөө энэ өвчний тээгч учраас амьд мал дээр халдварлуулах эрсдэлтэй" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ариунаа (202.131.251.130)

    2023-03-22

    Гахайн мялзан өвчин РНХ агуулсан pestivirus -р үүсгэгддэг. ДНХ илрүүлсэн гээд буруу бичсэн байна.

  • Irgen (192.82.65.224)

    2019-01-15

    Мэдээлэл хийж байгаа хүн руу дайрах юм.Мэргэжлийн хяналтын байгууллагын тухайн өвчиний үед гүйцэтгэх үүрэг нь ийм байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг: 8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ; 8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох ; 8.2.3 Гахайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих ; 8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг: 8.3.1 Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ; 8.3.2 Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ; 8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ; 8.3.4 Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл гахайд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ; 8.3.5 Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ; 8.3.6 Гахайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ; 8.3.7 Өвчтэй гахай байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ; 8.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон гахайн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ; 8.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх ; 8.3.10 Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх ;