“Эрдэнэс Монгол” ХХК Унгарын төрийн өмчит “Мечекэйрц” ХК-тай хамтарна

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК Унгар улсын төрийн өмчит “Мечекэйрц” ХК-тай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар болон Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай нар гарын үсэг зурав. Энэхүү арга хэмжээнд “Мечекэйрц” ХК-ийн Гүйцэтгэх захирлын ерөнхий зөвлөх Фейлэдьхази Ласлу болон Төслийн удирдагч Боробаш Ондраш нар оролцсон юм.

Энэхүү санамж бичиг байгуулагдснаар талууд уул уурхайн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх бодит боломж бүрдэнэ. Мөн уул уурхай дагасан дэд бүтэц, ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ. Үүнээс гадна талууд уул уурхайн салбарт өндөр зэрэглэлийн хүний нөөцийг бэлтгэх, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)