УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томиллоо. Түүнийг УИХ-ын гишүүдийн 91.5 хувийн саналаар боловсролын сайдаар томилов. 

Сайд Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. 

Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн томилгоог хэлэлцэж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)