Хүйтний эрч чангарч 21-23 градус хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зарим газраар, 6-нд  нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна.

2019 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн  аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч 21-23 градус хүйтэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)