"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд төрийн одон медалиар шагнууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сар шинийн босгон дээр төрийн өндөр дээд одон медалиар шагнуулсан ажилтнуудаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. 

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тус яамны байран дээр төрийн одон медалийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнуудад гардуулcан юм.

Энэ өдөр Алтан гадас одонгоор Ерөнхий Удирдлагын газар хариуцсан дэд захирал Д.Энхболд, Салбарын уулын хэлтсийн Экскаваторын оператор Н.Цогт, Салбарын уулын хэлтсийн Экскаваторын оператор Н.Баасанжав, Хөдөлмөрийн хүндэт медалиар Салбарын уулсын хэлтсийн Автосамосвалын оператор Т.Энхбаатар, Ерөнхий инженер бөгөөд гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Б.Мөнхбаатар нар тус тус шагнуулж, ажил хөдөлмөрөө үнэлүүллээ.

Компанийн нийт хамт олны зүгээс та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (64.53.213.174)

    2019-02-12

    Saihan Mongol zaluustaa ulam ih ajliin amjilt husie! Mongolchuud bayalagtaa yaj ezen suuj chaddagiig busaddaa saihan ulgerleerei.