"Boeing 737MAX 8" Москва хотын нисэх буудалд газардлаа

"МИАТ" ТӨХК болон "Avolon" компанийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дүнд манай улс хоёр онгоц түрээслэхээр болж  "Boeing 737 МAX-8"  онгоцыг энэ сард  хүлээж авсан бөгөөд онгоцны дарга, багш нисгэгч Ч. Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нарын бүрэлдэхүүнтэй баг шинэ онгоцыг жолоодож ирсэн билээ.

Тэгвэл   "Boeing 737MAX 8"  агаарын хөлөг анх удаагаа Москва хотын нисэх буудалд газардлаа.

"Boeing 737MAX 8" онгоц нь 186 зорчигчийн суудалтай бөгөөд зорчигдод илүү урт, удаан шууд нислэг үйлдэхэд зориулагдсан бөгөөд илүү тав тухтай байхаар бүтээгджээ.  Москва хотын чиглэлд нисэх Boeing 737MAX 8 агаарын хөлгийн бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна зорчигч өөрийн гар утас таблетээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системд холбогдож кино, контентээс сонгон үзэх боломжтой юм.
Дараагийн онгоц ирэх тавдугаар сард буух  бөгөөд эдгээр онгоцыг манай улс 12 жилээр түрээслэх юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • монгол (122.201.22.9)

    2019-02-23

    Аян зам нь ѳлзийтэй сайн байж олон хүнд хүрч үилчлээрэй.