НЗД-ын орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарт 2018 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний үр дүнг хэлэлцэв

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах ажлын асуудлаар холбогдох албаны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн боловсролын салбарт 2018 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний үр дүн, 2019 онд шинээр батлагдсан төсөл, арга хэмжээний талаар ярилцаж, 2019 онд чөлөөлөгдөх газрын талаар нийслэлийн газрын албанд газрын асуудал шийдвэрлэгдээгүй төсөл арга хэмжээний нөхөн олговорын хэмжээ, тооцоо судалгааг гаргахыг үүрэг болголоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)