Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийнэ.

- Эрчим хүчний яам, Английн Элчин сайдын яамтай хамтарсан “Ухаалаг эрчим хүч” форум Гадаад хэргийн яаманд болно.

- Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Эрхзүйн хөтөч” бэлтгэх сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлнэ.

09.30 цагт “Нүүрс тээврийн жолооч нарын эрх ашиг зөрчигдсөөр байна” сэдэвт уулзалт болно. Нүүрс тээвэрлэж яваад гэмтсэн жолооч нарын төлөөлөл, ар гэрийнхэн ирнэ. Тус үйл явдал Хүний эрхийн үндэсний комиссын байранд болно.

11.00 цагт “Монцамэ” агентлагийн мэдээллийн төвд “Оросын боловсролын үзэсгэлэн 2019” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд нийслэл, дүүргийн хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалт болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)