Өнөөдөр болох зарим үйл явдал

08.00 цаг: Энхийг сахиулах цогцолборт БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг сургуулийн өмнөх боловсролын багш нарын үндэсний багийн ажилтай танилцана. 

09.00 цаг: НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

11.00 цаг: Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв” нээх талаар мэдээлнэ.

Өнөөдрийн нийслэлийн цаг агаар: 

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)