“MONGOLIA MINING 2019” үзэсгэлэнг “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК хамтран зохион байгуулна

“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно. Уул уурхайн техник технологийг танилцуулж,  “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ – ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулагдах үзэсгэлэнд Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, БНХАУ, Белорус, БНСУ, Энэтхэг,  Казахстан, Турк, Швед зэрэг 20 гаруй орны 150 орчим компани, уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна. Үзэсгэлэнгийн хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “IRIM” судалгааны хүрээлэн зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотой “Хариуцлагатай уул уурхай – Тогтвортой хөгжил” сэдэвт семинар зохион байгуулна. 

Энэ удаагийн үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”, “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэг дор “Майнэкс Монголиа” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК, инженерчлэл, аж үйлдвэр, техникийн ханган нийлүүлэгч “ЦБОН” ХХК, уул уурхайн техник, тоног төхөөрөмж хангамжын “ЦГН” ХХК, Sinotruck, Howo брэндийн дистрибьютор “Аодэ” ХХК, үндэсний ханган нийлүүлэгч “Хера Экуйпмент” ХХК ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)