Эрдэнэт үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биеллээ

  Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид 2019 оны дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Тодруулбал, уулын цул гаргалтын төлөвлөгөөг 59,5 мянган тонноор, хөрс хуулалтын төлөвлөгөөг 68,97 мянган куб метрээр давуулжээ. Мөн металл авалтын төлөвлөгөөг 100.2, молибдений металл авалтын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлэв. Ингэснээр 37,6 тонн цэвэр зэс, 5,6 тонн цэвэр молибдени үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр нийт 16189 тонн зэсийн баяжмал гадаад худалдаанд гаргалаа.

     Үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелэхэд экскаватор нэмж ашиглалтад оруулсан, Баяжуулах үйлдвэрийн тээрмийн засварыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн, хүдрийн дундажлал тогтмол байсан нь эерэг нөлөө үзүүлжээ.

 

М.ОДГЭРЭЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.45.93)

    2019-04-13

    бадамсүрэн захирал браво!

  • Зочин (202.9.45.93)

    2019-04-13

    элбэгдорж тэргүүтэй дээрэмчдээс салгаж аваад овоо шүү. монголыг минь олон жил тэжээж байгаа ийм үйлдвэрийг нь хүртэл булаах гэдэг бузар амьтад шүү