С. Хишигдаваа: Хүний итгэл алдахгүй байх, хариуцлагатай байх гэдэг их чухал

Харбины Инженерийн Их Сургуулийн шилдэг оюутан С. Хишигдавааг танилцуулж байна. 

-Хятад хэлийг энэ зэрэгтэй өөрийн болгоход таны хувьд юу золиослосон бэ?

-Мэдээж цаг хугацаа, мөнгө санхүү хамгийн гол нь тэсвэр тэвчээр. Боловсролыг олж авахыг тулд энэ бүгдийг зарцуулах шаардлагатай, түүнийхээ сацуу тэр хэмжээний мэдлэгийг хүн өөртөө авдаг.

Манай сургуулийн гадаад оюутан дунд хамгийн анх Miss Cake гэх тортны бизнес эрхэлж анхдагч нэгэн болсон. Miss Cake бол одоо суралцаж байгаа болон төгсөөд явсан оюутнуудаас мэдэхгүй хүн цөөхөн, маш амжилттай болсон.

-Анх санаагаа хаанаас олсон, эхлүүлэхэд байсан хүндрэлүүд, олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан бэ?

 

-Miss Cake энэ жил 4 дахь жилдээ хийж байна. Анх эхлэхдээ ашиг олох, мөнгө хийж баяжих гэж эхлээгүй цэвэр өөрийн сонирхлын дагуу хийж үзсэн. Манай найз надад их нөлөөлсөн бөгөөд хамгийн анх эхлэхээс авхуулаад олон зүйлийг хамтдаа хийж бүтээсэн. Манай сургуулийн дотуур байр тохилог тухтай, өөрийн гэсэн бизнесээ хийхэд ямарч асуудалгүй тав тух нь бүрдсэн орчинтой. Хамгийн анх нэрээ олохын тулд олон удаагийн оролдлого хийж, том цаасан дээр лого зурж, маш олон санаа хайж эцсийн байдлаар одоогийн нэр, лого маань бий болсон. Одоо байгаа лого маань гадуураа хатаамал ягаан цэцгээр хүрээлүүлсэн нь их sweet яг л хүнд аз жаргал бэлэглэдэг амттан шиг гэж төсөөлж хийсэн дээ.

-Сургуульд ажиллаад хятад хүмүүсийн бодит байдал дунд ороод явах аль эсвэл зүгээр дотуур байр, хичээл гэж явах юугаараа ялгаатай байдаг юм бэ?

-Би оффисд ажил хиймээр байна гээд шууд ажилд орчихгүй л дээ. Мэдээж хятад хэлний мэдлэгийг харна, ядаж хятад хүний ярьж байгаа зүйлийг ойлгох, эргүүлээд хариулах чадвар болон аливаа зүйлд хариуцлагатай хандах гээд олон зүйл шалтгаална. Анх бас хэцүү байсан, хүн ер нь би чадахгүй гээд суугаад байвал чадахгүй, хийж үзмээр байгаа зүйлээ оролдоод л үзэх хэрэгтэй. Аливаа зүйлийг гаднаас нь хараад дүгнэх их хэцүү, амжилттай явж байгаа хүмүүсийг хараад яаж ийм болсон юм бол гээд өөрөөсөө хол бодохоос илүү оролдож үзээд ард нь гарснаар хүн өөрөөрөө маш их бахархадаг. Хэдийгээр их цэвэрхэн ажил хэдий ч насан туршийн ажил биш. Миний хувьд нэг газраа олон цаг суугаад цагийн хувиарьт баригдаад ажиллах уйтгартай санагдсан бөгөөд надад 100 % тохирох ажил биш гэдгээ мэдэж авсан.

-Багш нар амьдрал их ойлгодог. Ажлын газрын хамт олонтойгоо хэр дотно болсон бэ ?  

-Тийм шүү. Үеүе гэрт нь очино, хүүхдийг нь заримдаа амжихгүй үед нь цэцэрлэгээс нь авна, хэрэгтэй байгаа зүйлээ хэлнэ гээд найзууд шиг л дотно харилцаа үүсгэж,  олон дурсамжууд үлдээсэн байна. Хүний итгэл алдахгүй байх, хариуцлагатай байх гэдэг бас их чухал.

-Ийм олон дурсамж үлдээгээд явна гэдэг хэцүү байх л даа ?

-Харбин хот миний гэр шиг л газар, энэ хотод миний амьдралын нэгээхэн хэсэг үлдсэн байна. Анх хүүхдээрээ шахуу л ирсэн. Одоо маш олон туршлага, мэдлэг хуримтлуулсан байна. Харбин гэдэг хот чинь маш гоё хот шүү дээ, Ингээд бодохоор сургуулийнхаа юм болгоныг хайрламаар санагддаг. Сургуулийн тэр том хүрдийг  хараад, цэвэрлэгээ хийж байгаа шүү, шитанийаяиг хараад хараад тэвэрмээр  санагдах юм. Магадгүй хэн нэгний хувьд энэ их сонин байж болох хэдий ч миний хувьд тийм их хайр дурсамж үлдсэн.

-Хошин шогийн маш өндөр мэдрэмжтэй, ийм байх нь ч их таалагддаг ?

-Би өөрөө хошин байя гээд хичээгээд байдаг биш юмаа. /инээв/ Нуруу бага ч гэсэн өөр нэг талаараа өндөр баймаар байдаг юм аа. Миний багийн мөрөөдөл бол жүжүгчин болох, сургуулиа төгсөөд СУИС-д орох хүсэлтэй байсан. Одоо гэхдээ ингэж яваад буруудсан юм байхгүй л дээ. Хошин шогийн мэдрэмж хүн болгонд байгаад байдаггүй. Манай ээж маш цоглог надтай төстэй хүн бий, ээжээсээ өвлөн авсан юм болов уу.

-Амьдралаа хэр төлөвлөдөг вэ ?

-Сүүлийн хоёр жил төлөвлөдөг болоод байгаа. Хажууд байгаа хүрээлэл, хамт байгаа найз нөхөд гээд найзуудаасаа их юм сурсан.  Төлөвлөгөө маань 100 % гүйцэтгэлтэй байдаггүй хэдий ч төлөвлөх хэрэгтэй.

-Айлын том, дүү нь маш мундаг охин байдаг. Хоорондоо хэр адилхан вэ?

-Манай дүү одоо германд сурдаг. Англи, герман хэлтэй мундаг охин бий. Бид хоёр хоорондоо их өөр л дөө. Манай дүү даруухан, зарчимч, маш их төлөвлөдөг, хичээнгүй. Миний хувьд бүх зүйлээ төлөвлөөд бодоод байдаггүй, үрэлгэн талдаа, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг хүн л дээ.

-LOADING TALK таньд ямар санагдаж байна?

-Хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй өөр авъяасаараа чимээгүйхэн байж байдаг эрдэнийг гаргаж ирэх зорилготой гэж бодоод байгаа. Гэхдээ өөрийгөө одоо нууцлага эрдэнэ гэх нь ч хаашаа юм.

-Дараагийн хүн хэн байгаасаа гэж хүсэж байна ?

-Бие бялдараа хөгжүүлдэг хүн их гоё санагдаад байгаа. Манай сургуулийн Дэлгэрэх. Тэр хүний олон жилийн тууштай байдал, тэвчээр хатуужил, яагаад эхлэх болсон шалтгаан болон юуны тулд өдөр бүр бэлтгэл хийж өөрийгөө хөгжүүлдэг нь их сонирхолтой санагдаж байна.

-Баярлалаа

 

Тэлмүүн, Алтан-Од

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)