“Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутнуудад ухаалаг лекцийн тэнхим тохижуулж өглөө

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 218 тоотыг ухаалаг лекцийн тэнхим болгон тохижуулснаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, компанийн төлөөлөл, сургуулийн эрдэмтэн багш нар тус тэнхимийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Монголын уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй ШУТИС-тай "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд энэ хүрээнд эхний ээлжинд сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон ухаалаг лекцийн тэнхим тохижуулах ажлыг гүйцэтгэсэн нь энэ юм.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг " ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулж энэхүү тэнхимийг тохижуулж өгсөндөө хамт олон маань баяртай байна. Манай компанийн инженер техникийн ажилтнуудын 75 хувь нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг. 2019 он компанийн хувьд бүтээн байгуулалтын буюу томоохон төслүүдийг эхлүүлэх жил болж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тэр дундаа конвейрийн систем нэвтрүүлэх чиглэлд эрдэмтэн багш та бүхний зөвлөгөө чухал юм. Мөн оюутнуудыг дадлагажуулах, багш нарыг мэргэшүүлэх болон багш солилцооны чиглэлд хамтран ажиллаж, монголын уул уурхайн салбарын шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлст дэмжлэг болон ажиллана” гэв.

Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв "Оюутнуудын сурах орчин тэдэнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сайхан орчинд сайн суралцдаг. Манай сургуулийн хамт олон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллах бөгөөд танай хамт олонд багш, оюутнуудад томоохон бэлэг барьсанд талархсанаа илэрхийлье” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)