Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. 
Уг зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо манай ХНХЯ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
Гэр бүл, хүүхдийн эрхийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эцэг эхийн төлөөлөл оролцсон үндэсний зөвлөгөөнд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд нийгмийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар тавьсан илтгэлдээ салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлого, онцгойлон анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 
Хүүхэд, гэр бүлийн хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч санаа зовоосон асуудлууд байсаар байгаа юм. Тухайлбал, ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 486 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 27.6 хувиар өсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 60.9 хувь нь Улаанбаатар хотод, 39.1 хувь нь орон нутагт гарсан байна. Гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байдал, архидан согтуурах зэрэг асуудлуудаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, гэрлэлт цуцлалт ихэсч, хүүхэд өнчирч гэр бүлийн элэг бүтэн амьдрал алдагдаж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд олон сөрөг хандлагууд бий болж байгаа юм. Засгийн газраас гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг шинэчлэн боловсруулахдаа гэр бүл төвтэй хөгжлийн бодлогын зарчмыг баримтлан гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжиж, гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, гэр бүлийн гишүүд, эцэг, эх, олон нийтийн гэр бүл, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьсон бөгөөд эцэг, эхийн үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, төрөөс гэр бүлийн тогтвортой, амьдралыг дэмжих, гэр бүлийн маргаантай асуудалд хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах, асрамж, халамж шаардлагатай хүүхдийг гэр бүлийн орчинтой дүйцэхүйц орчинд асран хамгаалах, хүүхэд үрчлэлтийн харилцааг боловсронгуй болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Сонин (202.179.24.90)

    2019-05-23

    ЭНЭ ОЛОН Барсаваа ХААЖ өөр зориулалттай болгомоор юм дооооо

  • Сна (202.179.24.90)

    2019-05-23

    үнэхээр ГЭРБҮЛД ээлтэй байлгая гэвэл АРХИ-г хязгаарлаж, Архичдыыг албадан эмчлэх, АРХИНЫ үйлдвэрлэл худалдааг ЦӨӨЛӨХ арга хэмжээ АВААСАЙ

    Сонин (202.179.24.90)

    2019-05-23

    ЭНЭ ОЛОН Барсаваа ХААЖ өөр зориулалттай болгомоор юм дооооо