Улаанбаатарт өдөртөө 31 градус дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст  халж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

  2019 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи  баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир орчим, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)