"Үхсэн" моддыг нөхөн тарихаар болжээ

Яармагийн зам дагуу өнгөрсөн хавар тарьсан 1200 моддын ихэнх нь өнгөө алдаад буй. Саяхнаас эдгээр моддын заримыг нь ачсан байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тарьсан моднуудаас зургааг нь нөхөн тарихаар булгалсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат тайлбарлав. Мөн Тасганы овоонд тарьсан 136 модны 20 гаруй нь л “асуудалтай” байгаа аж. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн гэжээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар ойгоос нийт найман мянга гаруй модыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тарьжээ. Үүнд төсвийн 1-2 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ямар учраас уулнаас авчирсан моддыг нийслэлд суулгадаг асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын хэлснээр жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай тул нас гүйцсэн мод суулгах нь хотын төсвөөс арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэмнэдэг гэв.

image

image

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • иш чааваас даа (64.119.22.227)

    2019-07-08

    мод тарьж ургуулахаар ухсан нүхнүүднь дан чулуун дээр таарсан харагдаж байсан. үхэх нь бол ойлгомжтой байсан даа.

  • (43.242.243.129)

    2019-06-10

    Хайран уулын ургамал модыг хотод авчирч ухуулдэг негее тарисан моднууд ухвэл би хариуцлага хулээнэ гэсэн нэг дарга нь таг чиг

  • Малчин (202.21.127.160)

    2019-06-10

    тэнэг сэтгүүлчээ, юм болгоныг хашилтанд авдаггүй. Мод үхсэн нь үнэн тул үхсэн гэдэг үгийг хашилтанд авах ямар ч шаардлага байхгүй, эхлээд жаахан өгүүлбэр зүй, бичгийн хэлний мэдлэгээ ахиулаад дараа нь юм бичих гэж оролдооч